Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сайн дураар даатгуулагчдын тоо өмнөх оноос 24.4 хувиар өсчээ

Өвөрхангай аймагт Нийгмийн даатгалын сангийн орлого эхний гурван сард 13.6 тэрбум.төг, зарлага 12.8 тэрбум.төг болж өмнөх оны мөн үеийнхээс орлого 1.9 тэрбум.төг буюу 16.5 хувиар, зарлага 1.1 тэрбум.төг буюу 9.3 хувиар өсчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайн дураар даатгуулагчдын тоо өмнөх оноос 24.4 хувиар өсчээ
Сайн дураар даатгуулагчдын тоо өмнөх оноос 24.4 хувиар өсчээ. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймагт Нийгмийн даатгалын сангийн орлого эхний гурван сард 13.6 тэрбум.төг, зарлага 12.8 тэрбум.төг болж өмнөх оны мөн үеийнхээс орлого 1.9 тэрбум.төг буюу 16.5 хувиар, зарлага 1.1 тэрбум.төг буюу 9.3 хувиар өсчээ. Нийгмийн даатгалын сангийн орлогын 11 хувийг эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, 83.3 хувийг тэтгэврийн даатгалын сангийн орлого, 0.6 хувийг ажилгүйдлийн даатгалын сангийн орлого, 1.5 хувийг үйлдвэрлэлийн осол мэргэжилээс шалтгаалах даатгалын сангийн орлого, 3.6 хувийг тэтгэмжийн даатгалын сангийн орлого тус тус эзэлж байна. Даатгуулагчдын 60.1 хувь нь заавал даатгуулагчид, 39.9 хувь нь сайн дураар даатгуулагчид байгаа ажээ.

Сайн дураар даатгуулагчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 1584 хүнээр буюу 24.4 хувиар өссөн бол заавал даатгуулагчдын 45.1 хувь нь аж ахуйн нэгж байгууллагад, 54.9 хувь нь төсөвт байгууллагад ажиллаж байгаа юм.

Хуваалцах