Сайн дураараа даатгуулагчийн тоо өсөж байна
Энэ жил анх удаа Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог болж байгаа уг зөвлөлгөөнөөр 2012 онд батлагдсан ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилт, хууль батлагдсанаар иргэд, даатгуулагчдад ямар ашигтай талаарх мэдээллийг ажил олго
Мэдээллийн алба

Энэ жил анх удаа Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог болж байгаа уг зөвлөлгөөнөөр 2012 онд батлагдсан ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилт, хууль батлагдсанаар иргэд, даатгуулагчдад ямар ашигтай талаарх мэдээллийг ажил олгогчдод өгсөн юм.
Мөн хууль тогтоомжинд орсон өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгснөөс гадна нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлж, нийгмийн даатгалын шимтгэлээ цаг тухайд нь төлж, иргэд, даатгуулагчдынхаа эрх ашгийн төлөө ажиллаж, хуулиа дээдлэж байгаа ажил олгогч аж ахуйн нэгжүүдийг тодруулан шагнаж, урамшууллаа.
Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Х.Оюунчулуун “Манай дүүргийн хэмжээнд нийт ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 32 мянга орчим даатгуулагч хамрагдаад байна. Бид өнөөдрийн байдлаар 20 мянган даатгуулагчийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон батламжийг нь олгоод байгаа юм” гэлээ.
Баянгол дүүргийн хэмжээнд сайн дурын даатгуулагчийн тоо 16 мянгад хүрээд байгаа бөгөөд энэ тоо цаашид өсөх хандлагатай байгаа. Учир нь нийгмийн даатгалын ашиг тус ямар хэрэгтэй гэдгийг иргэд ойлгож эхэлсэнтэй холбоотой юм.


















