Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сайн дураараа В вирусын вакцинд хамрагдах хүний тоо нэмэгджээ

Манай улсад элэгний архаг үрэвсэл, вирусын гаралтай өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайн дураараа В вирусын вакцинд хамрагдах хүний тоо нэмэгджээ
Сайн дураараа В вирусын вакцинд хамрагдах хүний тоо нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Сайн дураараа В вирусын вакцинд хамрагдах иргэдийн тоо сүүлийн саруудад нэмэгджээ. Манай улсад элэгний архаг үрэвсэл, вирусын гаралтай өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байна.

Сайн дурын дархлаажуулалтын аяны үр дүнд долоо хоногт 300-400 иргэн хамрагддаг байсан энэ тоо дөрөв дахин өссөн гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн нэгжийн дарга н.Сувдмаа хэллээ.

Иргэд вирусын вакцины ач холбогдлын талаар зөв мэдлэг ойлголттой болж байгаагийн үр дүн гэж эмч мэргэжилтнүүд үзэж байна.

Хуваалцах