Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сайн дурын даатгалын гэрээг энэ онд шинэчлэн байгуулна

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 240.000 төгрөг болж өссөн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн онд сайн дурын даатгалд даатгуулж байсан иргэд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс “шинэчилсэн гэрээ”-нд хамрагдах болсон тул иргэд даатгуулагчид харьяа дүүргийнхээ Эрүүл мэнд, нийгмийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Сайн дурын даатгалын гэрээг энэ онд шинэчлэн байгуулна
Сайн дурын даатгалын гэрээг энэ онд шинэчлэн байгуулна. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 240.000 төгрөг болж өссөн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн онд сайн дурын даатгалд даатгуулж байсан иргэд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс “шинэчилсэн гэрээ”-нд хамрагдах болсон тул иргэд даатгуулагчид харьяа дүүргийнхээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандаж гэрээгээ шинэчлэн байгуулах шаардлагатай болж байгаа юм.

Тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг байхад сайн дурын даатгалд 23040 төгрөг төлж байсан даатгуулагчид одоо 28,800 төгрөг төлөхөөр болж байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд 2016 онд 94,515 иргэд сайн дурын даатгалд хамрагдсан бөгөөд 2015 оныхтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа нь сайн дурын даатгалын ач холбогдол, учирч болох нийгмийн эрсдлээс хамгаалагдах боломжийн талаарх иргэдийн ойлголт мэдлэг дээшилж буйтай холбоотой аж.

Сайн дурын даатгалд хамрагдсанаар өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, оршуулгын тэтгэмж, хөдөлмөрийн чадвар сэргээхтэй холбоотой төлбөр, сувилалын хувьсах зардал зэргийг авах нөхцөл боломж бүрдэнэ.

Дашрамд дуулгахад өнгөрсөн онд сайн дурын даатгалын шимтгэлээ Төрийн банкны “Цахим банк”, Хаан банкны “Ухаалаг банк” үйлчилгээг ашиглан ухаалаг гар утас, интернетээр төлөх боломжтой болсон талаар Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.

Сайн дурын даатгалын гэрээгээ шинэчлэн байгуулахаар ирэхдээ:

  1. Иргэний үнэмлэхний хуулбар,

  2. 3х4 чээж зураг 1 хувь,

  3. Нэг сарын шимтгэлийн доод хэмжээ 240000x12%=28800 төгрөг

  4. Хавтасны үнэ 1000 төгрөгийг тушаасан баримтыг авчирна

САЙН ДУРЫН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ ДҮҮРГҮҮДИЙН ДАНС

№ Дүүрэг Банкны нэр Дансны дугаар 1. Багануур дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс Хаан банк 5750180162 Төрийн банк 33070000163 Хас банк 5000333425 Голомт банк 4601029891 Капитал банк 2021000750 2. Багахангай дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс Төрийн банк 300500011527, Хаан банк 5754001624 3. Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс Төрийн банк 105100004490 Хаан банк 5034189999 Голомт 1805002406 Худалдаа хөгжлийн банк 499071483 Улаанбаатар хотын банк 2602003516 4. Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс Төрийн банк 105300001232, Хаан банк 5064063696 Худалдаа хөгжлийн банк 499071405 Капитал банк 2057000038 Улаанбаатар хотын банк 2600072390 Голомт банк 12351000652 5. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс Төрийн банк 103700002249 Хаан банк 5019261648 Капитал банк 2019000040 Голомт банк 2900000455 6. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс Төрийн банк 100900196840 Хаан банк 5009209225 Голомт 8120100281 7. Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс Төрийн банк 312500527474 Хаан банк 5749024593 Хас банк 5000192425 8. Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс Төрийн банк 105400014166 Хаан банк 5022395214 Капитрон банк 3008002681 Голомт банк 2105019063 Худалдаа хөгжлийн банк 406005146 Улаанбаатар хотын банк 2603002465 9. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс Төрийн банк 200790000 Улаанбаатар хотын банк 2600004861 Капитал банк 2118000002 Хаан банк 5003440919

Сайн дурын даатгалын гэрээгээ шинэчлэн байгуулахаар ирэхдээ:

  1. Иргэний үнэмлэхний хуулбар,

  2. 3х4 чээж зураг 1 хувь,

  3. Нэг сарын шимтгэлийн доод хэмжээ 240000x12%=28800 төгрөг

  4. Хавтасны үнэ 1000 төгрөгийг тушаасан баримтыг авчирна

Хуваалцах