Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Сайн дурын даатгуулагчид 3 сарын 31-нийг хүртэл НДШ-ийг 660 мянган төгрөгөөс тооцуулан төлнө

Тиймээс сайн дурын даатгуулагч та 2025 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.0 мянган төгрөгөөс тооцуулан шимтгэлээ төлнө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайн дурын даатгуулагчид 3 сарын 31-нийг хүртэл НДШ-ийг 660 мянган төгрөгөөс тооцуулан төлнө
Сайн дурын даатгуулагчид 3 сарын 31-нийг хүртэл НДШ-ийг 660 мянган төгрөгөөс тооцуулан төлнө. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, 792.0 мянга төгрөгөөр тогтоосон.

Энэхүү тогтоол нь 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Тиймээс сайн дурын даатгуулагч та 2025 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.0 мянган төгрөгөөс тооцуулан шимтгэлээ төлнө гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах