Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сайн дурын үйл ажиллагаа зохион байгууллаа

Нийслэлийн Улаан Загалмайн нийгэмлэгийн тэргүүн Д.Оюунцэцэг, Дүүргийн Улаан Загалмайн хорооны дарга Э.Ганбат болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайн дурын үйл ажиллагаа зохион байгууллаа
Сайн дурын үйл ажиллагаа зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

СБД-ийн Улаан Загалмайн хорооноос нийгмийн сайн сайхан, хүмүүнлэг үйлсийн төлөө бие, сэтгэлээ зориулах сайн дурын үйл ажиллагааны хүрээнд ар гэрийн амьдрал хүнд хоёр иргэнд “Монгол гэр”, 20 өндөр настанд сүү, будаа, 200 хүүхдэд гарын бэлэг гардуулах үйл ажиллагааг 15 дугаар хороонд байрлах Улсын тэргүүний 58 дугаар сургуулийн Урлаг зааланд зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Улаан загалмайн хорооны тэргүүн Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан, Улаан Загалмайн Удирдах Зөвлөлийн гишүүд, Нийслэлийн Улаан Загалмайн нийгэмлэгийн тэргүүн Д.Оюунцэцэг, Дүүргийн Улаан Загалмайн хорооны дарга Э.Ганбат болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Хуваалцах