Сайн дурынханд талархал дэвшүүллээ
Сайн дураараа тусална гэдэг нь тухайн хувь хүний сэтгэлийн угаас үзүүлсэн дэмжлэг байдаг ба яаж туслав, ямар үр дүн өгөв гэдэг нь тухaйн хүнийг сэтгэл хангалуун явахад нөлөөлдөг.
Мэдээллийн алба

Сайн дурын үйл ажиллагаа гэж юуг хэлэх вэ... Сайн дураараа аливаа үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах явдал нь бараг бүх соёл иргэншилт нийгмийн салшгүй хэсэг байсаар иржээ.
Сайн дураараа тусална гэдэг нь тухайн хувь хүний сэтгэлийн угаас үзүүлсэн дэмжлэг байдаг ба яаж туслав, ямар үр дүн өгөв гэдэг нь тухaйн хүнийг сэтгэл хангалуун явахад нөлөөлдөг.
Сайн дурын ажил хийнэ гэдэг нь залуучуудад өөрийгөө хөгжүүлэх, амьдарч ажиллаж буй нийгэмдээ бие хүн болон төлөвшихөд үнэтэй дадлага сургууль нь болдог байна. Сайн дурын үйлс нь ажилгүй хүмүүсийг ажлын байраар хангах асуудалд онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг.
Цалин хөлстэй ажил хайж байгаа хүмүүс сайн дураараа аливаа үйл ажиллагаанд оролцох нь өөртөө итгэх итгэлийг төрүүлж, ажлын байртай болох асуудлаа илэрхийлж болох хүмүүстэй танилцан тодорхой харилцаа холбооны сүлжээнд орж зах зээлийн ур чадварт суралцах боломж олгодог гэдгийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс тодотгоод, сайн дурынхандаа талархал дэвшүүллээ.


















