Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Сайн эмч болох хандлагыг заалаа

Америкийн Dоктор Doug Swanson “Өрхийн анагаах ухаан дахь шинэчлэл”, Dоктор Emad “Хэрхэн сайн эмч болох хандлага”, “Өвдөлтийг удирдах нь” хичээлийг заасан бөгөөд сэргээн засах тусламж үйлчилгээний талаар шинэ мэдээллээр хангасан нь тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад ихээхэн үр дүн өгчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайн эмч болох хандлагыг заалаа
Сайн эмч болох хандлагыг заалаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн эрүүл мэндийн газар, “Омега хоспис” эрүүл мэндийн хөдөлгөөнтэй хамтран харьяа байгууллагын сэргээн засахын эмч, мэргэжилтнүүд, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт “Сэргээн засах тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг явууллаа. Сургалтад 60 гаруй эмч мэргэжилтнүүд оролцлоо.

Хуваалцах