Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Сайн жолооч" тэмцээн Дулаанхаан тосгонд боллоо

Дулаанхаан тосгон нь дөрвөн замын уулзварын ойролцоо буюу олон улсын чанартай авто замын хажууд байдаг тул замын хөдөлгөөн ихтэй, осол гарах магадлал өндөртэй бүс нутагт тооцогддог.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Сайн жолооч" тэмцээн Дулаанхаан тосгонд боллоо
"Сайн жолооч" тэмцээн Дулаанхаан тосгонд боллоо. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгон жолоочдын ур чадварыг дээшлүүлж, зам тээврийн ослыг бууруулах зорилгоор “Сайн жолооч” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангиллаар явагдсан бөгөөд авто замд заавал мөрдөх ёстой дүрэм, уран жолоодлогыг нь харгалзаж дүгнэсэн байна.

Сүүлийн үеийн жолоочдын ур чадвар сайнгүй байгаа тухай мэдээлэл гарах нь ихэссэн. Энэ удаагийн тэмцээнээс харахад жолооч нарын ур чадвар өмнөх жилүүдийнхээс илт сайжирсан байгааг зохион байгуулагчид ярьж байна.

Дулаанхаан тосгон нь дөрвөн замын уулзварын ойролцоо буюу олон улсын чанартай авто замын хажууд байдаг тул замын хөдөлгөөн ихтэй, осол гарах магадлал өндөртэй бүс нутагт тооцогддог. Тиймээс замын хөдөлгөөний гэмт хэргээс урьдчилан сэргийлэх уг тэмцээнийг аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг, “Дево” авто сургууль, тосгоны захирагчийн алба хамтран жил бүр зохион байгуулдаг болжээ.

Хуваалцах