Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Сайн хашаа” хөтөлбөрийн эхний ээлжинд 69 мянган өрх хамрагдана

Өчигдөр Чингисийн талбайд “Сайн хашаа” хөтөлбөрийн нээлт болсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сайн хашаа” хөтөлбөрийн эхний ээлжинд 69 мянган өрх хамрагдана
“Сайн хашаа” хөтөлбөрийн эхний ээлжинд 69 мянган өрх хамрагдана. Зураг: МҮОНРТ

Өчигдөр Чингисийн талбайд “Сайн хашаа” хөтөлбөрийн нээлт болсон. Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл энэхүү хөтөлбөрт 69 мянган өрх хамрагдах талаар дуулгасан юм.

Нийслэлд 200 гаруй мянган айл гэр хороололд амьдардаг. Тэд бүгд бохир усаа шууд хөрс рүү асгаснаас Улаанбаатарын хөрсний бохирдол аюулын хэмжээнд хүрээд байгаа билээ. Харин энэхүү тулгамдаад буй асуудлыг шийдэх хамгийн ойрын зөв арга бол “Сайн хашаа” хөтөлбөр бөгөөд тус хөтөлбөрт хамрагдснаар иргэд гэр хорооллын тохилог орон сууц, нэгдсэн бохир усны сүлжээнд холбогдох талаар мөн албаныхан ярьж байв.

Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд эхний ээлжинд 10 хүртэлх сая төгрөгийн зээл олгох бөгөөд өрхүүд эхний хоёр жил төлбөрөөсөө бүрэн чөлөөлөгдөх гэнэ.

Хуваалцах