Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Сайн хичээл-Хөгжүүлэх арга зүй" бүсийн зөвлөгөөн болжээ

Боловсрол, соёл урлагийн газраас цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж буй дэвшилтэд технологи, арга зүйг илрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, цаашид сайжруулж боловсронгуй болгох арга замыг тодорхойлох зорилгоор “Сайн хичээл-Хөгжүүлэх арга зүй” бүсийн зөвлөгөөнийг ерөнхий боловсролын сургуулиудын дунд буюу Шаргалжуу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Сайн хичээл-Хөгжүүлэх арга зүй" бүсийн зөвлөгөөн болжээ
"Сайн хичээл-Хөгжүүлэх арга зүй" бүсийн зөвлөгөөн болжээ. Зураг: МҮОНРТ

Боловсрол, соёл урлагийн газраас цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж буй дэвшилтэд технологи, арга зүйг илрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, цаашид сайжруулж боловсронгуй болгох арга замыг тодорхойлох зорилгоор “Сайн хичээл-Хөгжүүлэх арга зүй” бүсийн зөвлөгөөнийг Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд буюу Шаргалжуут, Баянговь, Шинэжинст, Хүрээмарал, Заг, Баян-Овоо сумдад зохион байгуулжээ.

"Сайн хичээл-Хөгжүүлэх арга зүй" бүсийн зөвлөгөөний хүрээнд:

1.Бага суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлсэн хамгийн сайн хичээлийг тодруулж, “Сайн хичээл- хөгжүүлэх арга зүй”-н хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

2.Сургалтыг дэмжих үйл ажиллагааны үр дүн, ач холбогдол, анхаарах асуудлын талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Зөвлөгөөнд сургуулийн захирал, сургалтын менежер, багш нийт 400 гаруй хүн оролцсон байна.

Хуваалцах