Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд 37424 малчинд зээл олгожээ

Засгийн газраас 2016 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа “Сайн малчин” хөтөлбөрийг батласан. “Сайн малчин” хөтөлбөр нь мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи тогтмол нэвтрүүлэх, анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд 37424 малчинд зээл олгожээ
“Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд 37424 малчинд зээл олгожээ. Зураг: МҮОНРТ

Засгийн газраас 2016 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа “Сайн малчин” хөтөлбөрийг батласан. “Сайн малчин” хөтөлбөр нь мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи тогтмол нэвтрүүлэх, анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатны санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой.

Тэгвэл тус хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Төрийн банк болон ХААН банкинд нийт 40046 малчин 155 тэрбум 675.1 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлснээс 2016 оны долоодугаар сарын 08-ны өдрийн эцсийн байдлаар нийт 37424 малчинд 144 тэрбум 6.9 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгожээ.

Хуваалцах