Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сайн ноён хан Намнансүрэнгийн талаар фото зургийн үзэсгэлэн гарна

Үзэсгэлэн маргааш нээлтээ хийж 20 гаруй хоногийн турш Монгол төрийн түүхийн музейд гарах юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайн ноён хан Намнансүрэнгийн талаар фото зургийн үзэсгэлэн гарна
Сайн ноён хан Намнансүрэнгийн талаар фото зургийн үзэсгэлэн гарна. Зураг: МҮОНРТ

Сайн ноён хан Намнансүрэнгийн Ерөнхий сайд байхдаа тухайн үеийн Орос улсад хийсэн айлчлалын талаар фото зургийн үзэсгэлэн гарна. Олон түмнээ ягаан ноён хэмээн алдаршсан Намнансүрэн Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм. Түүний айлчлалын тухай тус үзэсгэлэнг энэ сарын 29-нд болох Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 103 жилийн ойд зориулан гаргана гэж ШУА, Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр мэдээллээ. Үзэсгэлэн маргааш нээлтээ хийж, 20 гаруй хоногийн турш Монгол төрийн түүхийн музейд гарах юм. Ингээд үзэсгэлэнгийн талаар Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулууны яриаг сонсогчдодоо хүргэе.

Хуваалцах