“Сайн өдрийн зах” ажиллаж байна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачлагаар энэ сарын хоёрноос эхлэн “Сайн өдрийн зах” үзэсгэлэн худалдаа ажиллаж эхэлжээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачлагаар энэ сарын хоёрноос эхлэн “Сайн өдрийн зах” үзэсгэлэн худалдаа ажиллаж эхэлжээ.Үзэсгэлэн худалдаа өргөжин тэлж маргаашаас эхлэн Бөхийн өргөөний гадна талбайд гарахаар болсон байна.
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, иргэд, худалдан авагчиддаа ченжгүй худалдан авалт хийхэд нь зориулан байршлын тоог дүүргийн удирдлагын зүгээс нэмжээ. Иргэд “Сайн өдрийн зах”-аас үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг иргэдийн хийсэн бүтээл, гутал хувцас, дээл, гутал, шүр сувдан эдлэл, оёдол хатгамал болон эх орныхоо хөрсөндөө тарьсан хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүнийг ямар нэгэн нэмэгдэлгүйгээр үйлдвэрлэгчийн гараас худалдан авах боломжтой аж.
“Сайн өдрийн зах” үзэсгэлэн худалдаа нь тус дүүргийн 13 дугаар хорооллын автобусны буудал буюу “Торгоны зам” дэлгүүрийн өмнөх талбай, Сансарын тунелийн талбай, Бөхийн өргөөний гаднах талбайд ажиллаж байна.


















