"Сайн засаглал ба ил тод байдал" үзэсгэлэн 10 хоног үргэлжилнэ
"Сайн засаглал ба ил тод байдал" сэдэвт гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн өнөөдөр Төрийн түүхийн музейд дэлгэгдлээ. АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сангаас хэрэгжүүлж байгаа засаглал, ил тод байдлыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд энэ уралдааныг зохион байгу
Мэдээллийн алба

"Сайн засаглал ба ил тод байдал" сэдэвт гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн өнөөдөр Төрийн түүхийн музейд дэлгэгдлээ. АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сангаас хэрэгжүүлж байгаа засаглал, ил тод байдлыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд энэ уралдааныг зохион байгуулсан юм.
Хариуцлагатай, ил тод байдлыг эрхэмлэсэн сайн засаглал хөгжүүлэхэд монголчуудын туулсан бэрхшээл, хүрсэн амжилтыг баримтат гэрэл зургаар харуулах нь уралдааны зорилго. Үзэсгэлэнд тавигдсан шилдэг бүтээлүүдээс манай залуус сайн засаглал, ил тод байдлыг ямар хэмжүүрээр дүрслэн буулгасныг харах боломжтой.
“Урлагийг засаглалтай хослуулсан энэшинэлэг хэлбэр өөрөө сайн засаглалыг тодорхойлж байна” гэж үзэсгэлэнг нээхдээ Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг онцоллоо.
Иргэний нийгмийн төлөөлөл, мэргэжлийн гэрэлзурагчдаас бүрдсэн шүүгчдийн шалгаруулсан 44 шилдэг бүтээл үзэсгэлэнд тавигджээ. Уралдаанд оролцогчдын олонх нь сонирхогчид, мэргэжлийн бус хүмүүс байснаас эхний гурван байрт Э.Энхтулга, Ө.Эрдэнэбилэг, С.Тэмүүлэн нар шалгарчээ. Үзэсгэлэн 10 дугаар сарын 17-ныг хүртэл 10 хоногийн хугацаанд ажлын цагаар олон нийтийн хүртээл болно гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сайн засаглал ба ил тод байдал" сэдэвт гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн өнөөдөр Төрийн түүхийн музейд дэлгэгдлээ. АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сангаас хэрэгжүүлж байгаа засаглал, ил тод байдлыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд энэ уралдааныг зохион байгуулсан юм.Хариуцлагатай, ил тод байдлыг эрхэмлэсэн сайн засаглал хөгжүүлэхэд монголчуудын туулсан бэрхшээл, хүрсэн амжилтыг баримтат гэрэл зургаар харуулах нь уралдааны зорилго. Үзэсгэлэнд тавигдсан шилдэг бүтээлүүдээс манай залуус сайн засаглал, ил тод байдлыг ямар хэмжүүрээр дүрслэн буулгасныг харах боломжтой.“Урлагийг засаглалтай хослуулсан энэшинэлэг хэлбэр өөрөө сайн засаглалыг тодорхойлж байна” гэж үзэсгэлэнг нээхдээ Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг онцоллоо.Иргэний нийгмийн төлөөлөл, мэргэжлийн гэрэлзурагчдаас бүрдсэн шүүгчдийн шалгаруулсан 44 шилдэг бүтээл үзэсгэлэнд тавигджээ. Уралдаанд оролцогчдын олонх нь сонирхогчид, мэргэжлийн бус хүмүүс байснаас эхний гурван байрт Э.Энхтулга, Ө.Эрдэнэбилэг, С.Тэмүүлэн нар шалгарчээ. Үзэсгэлэн 10 дугаар сарын 17-ныг хүртэл 10 хоногийн хугацаанд ажлын цагаар олон нийтийн хүртээл болно гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. - See more at: http://zasag.mn/news/view/3240#sthash.glXl31SW.dpuf


















