Сайншанд-Хамарын хийд чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна
Дорноговь аймгийн Сайншанд суманд 2020 оны 07-р сарын 25, 26-ны өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай авто замын зарим хэсэг сэтэрч, их хэмжээний эвдрэл үүссэн байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс газар дээр нь ажиллаж дараах шийдвэрий
Мэдээллийн алба

Дорноговь аймгийн Сайншанд суманд 2020 оны 07-р сарын 25, 26-ны өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай авто замын зарим хэсэг сэтэрч, их хэмжээний эвдрэл үүссэн байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс газар дээр нь ажиллаж дараах шийдвэрийг гаргалаа.
Үүнд:
-Замыг засварлах зураг төсвийг яаралтай хийлгэж, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлүүлэх;
-Дээрх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулах хүртэл тодорхойгүй хугацаагаар хязгаарлах;
-Эвдрэл үүсcэн зам болон тогтоол ус, шаврыг тойруулан шинээр түр зам гаргаж тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх;
-Түр зам гаргахад шаардлагатай санхүүжилтийг аймгийн Эрсдэлийн сангаас шийдвэрлэн “Дорноговь-АЗЗА” ТӨXК-иар шуурхай гүйцэтгүүлэхээр боллоо.
Иймээс иргэд, аялагчдад түр зам барих газарт лаг, шавар ихээр үүсч техник, тоног төхөөрөмж ажиллах боломж хязгаарлагдмал байгаа тул зам баригдаж дуустал Сайншанд-Хамарын хийд чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.





Эх сурвалж: Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар


















