Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай автозамыг сэргээн засах ажил эхэлжээ

өчигдөр Дорноговь аймгийн удирдлагууд дээрх зам засварын ажлын явцтай танилцжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай автозамыг сэргээн засах ажил эхэлжээ
Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай автозамыг сэргээн засах ажил эхэлжээ. Зураг: МҮОНРТ

Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай гурван км автозам үерийн усанд угаагдаж эвдрэлд орсон. Тэгвэл дээрх замыг сэргээн засварлахаар барилга, зам гүүрийн норм дүрмийг баримтлан трассын дагуу өрөмдлөг хийж байна.

Уг ажлын хүрээнд үерийн ус зайлуулах хоолой суурилуулах, сайрын ус цуглах хэсэгт геологи, геодезийн хэмжилт судалгааг “Таван үндэс”, замын зургийг “Каз сүрвэй” компани гүйцэтгэж байгаа аж. Түүнчлэн өчигдөр Дорноговь аймгийн удирдлагууд дээрх зам засварын ажлын явцтай танилцжээ.

Хуваалцах