Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сайншанд хотод Бүрэн автомат бетон зуурмагийн үйлдвэр ашиглалтад оржээ

Үйлдвэрийн үйл ажиллагааг нээх ёслолын ажиллагаа энэ сарын 11-ний өдөр болж ёслолын ажиллагаанд Аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Баяраа, "Эвийн гэрээ" ХХК-ийн захирал Б.Энхтайван болон албаны бусад хүмүүс оролцжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайншанд хотод Бүрэн автомат бетон зуурмагийн үйлдвэр ашиглалтад оржээ
Сайншанд хотод Бүрэн автомат бетон зуурмагийн үйлдвэр ашиглалтад оржээ. Зураг: МҮОНРТ

Үйлдвэрийн үйл ажиллагааг нээх ёслолын ажиллагаа энэ сарын 11-ний өдөр болж ёслолын ажиллагаанд Аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Баяраа, "Эвийн гэрээ" ХХК-ийн захирал Б.Энхтайван болон албаны бусад хүмүүс оролцжээ.

Энэхүү Бетон зуурмагийн үйлдвэр нь 1 цагт 60 куб метр зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд бүтээгдэхүүнээ тусгай зориулалтын машинаар зөөвөрлөж ес хүртэлх давхрын барилгад цахилгаан хөдөлгүүртэй шахах помпоор ажил гүйцэтгэж бүрэн үйлчилгээг үзүүлэх юм.

“Эвийн гэрээ” ХХК-ийн захирал Б.Энхтайван үйлдвэрийг ашиглалтад оруулахад дэмжин ажилласан орон нутгийн удирдлага, албаны хүмүүст талархсанаа илэрхийллээ.

Үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийнхаа барилгын бетон зуурмагийг бүрэн хангахаас гадна шинээр есөн хүн байнгын ажлын байртай болжээ.

Хуваалцах