Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сайншанд сумд хатуу хучилттай авто зам барьж байна

Сайншанд сумын 2-р багт 150 метр хатуу хучилттай автозам барих ажлыг орон нутгийн замын сангийн 97.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дорноговь АЗЗА ТӨХК хийж гүйцэтгэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайншанд сумд хатуу хучилттай авто зам барьж байна
Сайншанд сумд хатуу хучилттай авто зам барьж байна. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2012-2016 онд хэрэгжүүлэх “Шинэ-Дорноговь 2” тогтвортой хөгжлийн хөтөлбөр, Аймгийн Эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Зарим сумдын гэр хорооллын өргөн гудамжуудыг тохижуулан асфальтан болон сайжруулсан хучилттай автозам, явган хүний замтай болгоно” гэж тусгасны дагуу 2015 онд доорх замын ажлууд хийгдэж байна.

Тодруулбал, Сайншанд сумын 2-р багт 150 метр хатуу хучилттай автозам барих ажлыг орон нутгийн замын сангийн 97.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дорноговь АЗЗА ТӨХК хийж гүйцэтгэж байна. Энэ ажил өнөөдрийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Хуваалцах