Сайншанд сумын 2, 3, 4 дүгээр баг тоглоомын талбайтай болжээ
Дорноговь аймгийн Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа" үйл ажиллагааны хөтөлбөр /2016-2020/-т тусгагдсаны дагуу нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, бага насны хүүхдийн тоглоомын талбайг нэмэгдүүлэх зорилгоор
Мэдээллийн алба

Дорноговь аймгийн Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа" үйл ажиллагааны хөтөлбөр /2016-2020/-т тусгагдсаны дагуу нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах, бага насны хүүхдийн тоглоомын талбайг нэмэгдүүлэх зорилгоор Сайншанд сумын 2, 3, 4-р багт дөрвөн тоглоомын талбайг орон нутгийн төсвийн 73.3 сая төгрөгийн хөрөнгөөр “ТЭТҮ” ХХК-иар гүйцэтгүүлжээ.
Тус тоглоомын талбайн нээлтийн тууз хайчлах үйл ажиллагаа 3-р багийн "Залуус" хорооллын дэргэдэх тоглоомын тайлбайд болсон байна. Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганзориг, Сайншанд сумын Засаг даргын орлогч Г.Ганбат болон Сайншанд сумын 3-р багийн иргэд оролцжээ.


















