Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сайншанд сумын цэвэрлэх байгууламжийн ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ

Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Азийн хөгжлийн банкны 3.6 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайншанд сумын цэвэрлэх байгууламжийн ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Сайншанд сумын цэвэрлэх байгууламжийн ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Азийн хөгжлийн банкны 3.6 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын хоёрдугаар багт 3000 м3/хоног хүчин чадалтай нэгдсэн цэвэрлэх байгууламж шинээр барих ажлын хэсэг хуралдлаа.

Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил ирэх гуравдугаар сард эхэлж, 2020 оны тавдугаар сард ашиглалтад оруулах бөгөөд төслийн хүрээнд цэвэрлэх байгууламж, үйлдвэрийн корпус барилга, уурын зуух, сараалжийн барилга, лаг боловсруулах барилга, нэгдсэн биологи цэвэрлэгээ, бохир усны гол коллектор, Ус хангамжийн шугам, гүний худаг, гадна дулаан, цэвэр усны шугам, технологийн усны шугам, гадна цахилгаан, гадна холбоо, автоматик, гадна холбоо, (шилэн кабель), аршанд өвөр шандыг холбосон бохир ус дамжуулах 4.5 км шугамын ажил хийгдэх юм.

Аймгийн Засаг даргын зүгээс Сайншанд суманд стандарт чанарын шаардлага хангасан цэвэрлэх байгууламжийг байгуулах, иргэдийн эрүүл аюулгүй, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлж, орон нутгийн цаг агаарын давуу талыг ашиглан барилга угсралтын ажлыг эрт эхлүүлж, товлосон хугацаанаас өмнө ашиглалтад оруулж өгөхийг хүссэн юм.

Хуваалцах