Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сайншанд, Замын-Үүд чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

Тиймээс иргэд та бүхэн нийслэлийн авто тээврийн шалган бүртгэх товчоодоор тухайн чиглэлийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байхыг Нийслэлийн Онцгой комиссоос анхааруулж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайншанд, Замын-Үүд чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа
Сайншанд, Замын-Үүд чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн сард Сүхбаатар аймгийн Онгон суманд илэрсэн шүлхий өвчин өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр,Түвшинширээ, Асгат сум, Хэнтий аймгийн Галшар сум, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд, Айраг сумдад нийт 2.812үхэр шүлхий өвчнөөр өвчилснөөс 2.803 үхрийг зориудаар устгаж, дээрхи сумдын нийт 2.1737.92 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлснээр Нийслэлд шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга, нийслэлийн онцгой комиссын даргын шийдвэрээр Улаанбаатар хот руу орох авто тээврийн шалган бүртгэх товчоодод байнгын хяналтын долоо, ариутгал халдваргүйжүүлэлтийн дөрвөнцэг 24 цагийн турш ажиллаж байгаа аж.

Мөн Дорноговь аймгийн Айраг, Сайншанд сумдад олон улсын хорио цээрт мал, амьтаны гоц халдварт шүлхий өвчин гарсан учраас аймгийн Онгцой комиссын шийдвэрээр хорио цээрийн дэглэм тогтоож Улаанбаатар-Сайншанд, Улаанбаатар- Замын-Үүд чиглэлд суудлын автомашин болон таван тонноос доош даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2014 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хязгаарлаж байна.

Тиймээс иргэд та бүхэн нийслэлийн авто тээврийн шалган бүртгэх товчоодоор тухайн чиглэлийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байхыг Нийслэлийн Онцгой комиссоос анхааруулж байна.

Хуваалцах