Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сайншандад хот доторх нийтийн тээврийн үйлчилгээ нэвтэрнэ

Сайншанд хотын алслагдсан хэсэгт амьдарч буй иргэдэд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломж бүрдүүлж эхэлсэн бөгөөд энэ сарын 15-наас нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлж, тогтмол үйлчлэхээр болжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайншандад хот доторх нийтийн тээврийн үйлчилгээ нэвтэрнэ
Сайншандад хот доторх нийтийн тээврийн үйлчилгээ нэвтэрнэ. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зарим байгууллага, сумдад автомашин гардуулах арга хэмжээ өнөөдөр боллоо. Тухайлбал, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Тохижилт Сайншанд” хот тохижилтын газарт 25 хүний суудалтай бага оврын гурван автобус, аймгийнхаа Нийтлэг үйлчилгээний газарт 45 хүний суудалтай автобус, Сайхандулаан, Алтанширээ сумдад “Пургон” маркийн автомашиныг гардуулжээ.

Дашрамд дуулгахад, Сайншанд хотын алслагдсан хэсэгт амьдарч буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор энэ сарын 15-наас эхлэн хот доторх нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлж, тогтмол явуулахаар болжээ.

Хуваалцах