Сайнцагаан сум логогоо солино
Ирэх онд 90 жилийн ойгоо тэмдэглэх Дундговь аймгийн төв Сайнцагаан сум өөрийн таних тэмдгийг шинэчлэхээр иргэдийнхээ дунд уралдаан зарласан. Уралдаанд 35 бүтээл ирсэн бөгөөд сумын онцлогийг илэрхийлсэн нэг бүтээлийг шалгаруулж, ИТХ-аар батлуулснаар Сайнцагаан сум бусдаас ялгарах шинэ бэлгэ тэмдэгтэй
Мэдээллийн алба

Ирэх онд 90 жилийн ойгоо тэмдэглэх Дундговь аймгийн төв Сайнцагаан сум өөрийн таних тэмдгийг шинэчлэхээр иргэдийнхээ дунд уралдаан зарласан. Уралдаанд 35 бүтээл ирсэн бөгөөд сумын онцлогийг илэрхийлсэн нэг бүтээлийг шалгаруулж, ИТХ-аар батлуулснаар Сайнцагаан сум бусдаас ялгарах шинэ бэлгэ тэмдэгтэй болно гэж сумын Засаг даргын орлогч С. Түвшинжаргал хэллээ.
Тус сум 2000 онд иргэдийнхээ дунд уралдаан зарлаж одоогийн логог сонгож байсан юм. Энэ нь Монголчуудын дээдэлдэг шонхор шувуу далавчаа дэлгэн, дуу хуурын өлгий нутгийн бэлгэдэл морин хуурыг атгасан дүрслэл байдаг. Гэвч эл логог орон нутгийн онцлогийг бүрэн илэрхийлж чадахгүй байгааг ахмадууд хэлж өнөөгийн энэ шийдэлд хүрчээ.


















