Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Сайнцагаан суманд нөөлөг салхитай, үзэгдэх орчин хязгаарлагдаж байна

2026 оны дөрөвдүгээр сарын 11-ний 15:10 цагийн байдлаар Дундговь аймгийн Сайнцагаан суманд нөөлөг салхитай, үзэгдэх орчин хязгаарлагдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайнцагаан суманд нөөлөг салхитай, үзэгдэх орчин хязгаарлагдаж байна
Сайнцагаан суманд нөөлөг салхитай, үзэгдэх орчин хязгаарлагдаж байна. Зураг: МҮОНРТ

2026 оны дөрөвдүгээр сарын 11-ний 15:10 цагийн байдлаар Дундговь аймгийн Сайнцагаан суманд нөөлөг салхитай, үзэгдэх орчин хязгаарлагдаж байна.

Цаг агаарын аюулт үзэгдэл үргэлжилж болзошгүй тул дараах сэрэмжлүүлгийг мөрдөнө үү.

-Гэрээс аль болох гарахгүй байх,

-Бага насны хүүхэд, өндөр настанг харгалзах хүнгүйгээр гадаа явуулахгүй байх

-Мал сүргээ ойрхон бэлчээж, төөрөх, уруудах эрсдэлээс сэргийлэх

-Тээврийн хэрэгслээр зорчихдоо гэрлээ асааж, хурд тохируулан, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох

-Гал түймрийн аюулаас сэргийлж ил гал гаргахгүй байх зэргийг мөрдөхийг Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газраас анхааруулж байна.

Хуваалцах