Сайнцагаан сумд бүтээн байгуулалтын ажил цэцэглэж байна
Дундговь Сайнцагаан сум 10 гаруй мянган хүн амтай, хоёр зуу мянга хол давсан толгой малтай, аймагтаа хамгийн том сум юм.
Мэдээллийн алба

Дундговь Сайнцагаан сум 10 гаруй мянган хүн амтай, хоёр зуу мянга хол давсан толгой малтай, аймагтаа хамгийн том сум юм. Ноднин мал сүрэг таван төрөлдөө өсгөж, иргэний явуулын танхимтай болж, 200 гаруй айл орон сууцтай болсон гээд олон бүтээлч ажил хийжээ. Энэ онд ч бүтээн байгуулалтын олон ажил хийхээр төлөвлөсөн гэж Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг дарга М.Баянсан ярьж байна.


















