Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сайнцагаан сумын 5-р цэцэрлэгт 146 сая төгрөгөөр их засвар хийнэ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын тавдугаар цэцэрлэг ирэх онд 146 сая төгрөгөөр их засвар хийхээр төлөвлөж, төсөл боловсруулан Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”- т ханджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сайнцагаан сумын 5-р цэцэрлэгт 146 сая төгрөгөөр их засвар хийнэ
Сайнцагаан сумын 5-р цэцэрлэгт 146 сая төгрөгөөр их засвар хийнэ. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын тавдугаар цэцэрлэг ирэх онд 146 сая төгрөгөөр их засвар хийхээр төлөвлөж, төсөл боловсруулан Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”- т ханджээ.

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, Дундговь аймгийн Засаг дарга О. Бат-Эрдэнэ нар төслийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Ингэснээр 2016-2017 оны хичээлийн жил дуусмагц уг төсөл хэрэгжиж их засварын ажил эхлэх аж.

Засварын ажлын гүйцэтгэгчээр “Цац- Орхон” ХХК ажиллахаар гэрээ байгуулжээ.

Хуваалцах