Сайпулла Абсаидов ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар сонгогдов
Оросын эмэгтэй бөхчүүд Токиогийн олимпод медаль хүртээгүйгээс гадна Ослогийн дэлхийн аваргаас хоёр хүрэл медаль хүртсэн бөгөөд ерөнхий дасгалжуулагч Александр Борзуновыг халжээ.
Мэдээллийн алба

Олимп, дэлхийн болон Европын аварга Сайпулла Абсаидов ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар сонгогдов.
Оросын эмэгтэй бөхчүүд Токиогийн олимпод медаль хүртээгүйгээс гадна Ослогийн дэлхийн аваргаас хоёр хүрэл медаль хүртсэн бөгөөд ерөнхий дасгалжуулагч Александр Борзуновыг халжээ.
Түүний оронд сонгогдсон өдгөө 63 настай Абсаидов 2009-2016 он хүртэл Азербайжаны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан бөгөөд 2012, 2016 оны олимпод түүний удирдсан баг нь хамгийн сайн оролцсон гэж үздэг.


















