Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл хуралдлаа

ЗХЖШ-ын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн ээлжит хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл хуралдлаа
Сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл хуралдлаа. Зураг: МҮОНРТ

ЗХЖШ-ын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн ээлжит хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Хурлыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, ЗХЖШ-ын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл"-ийн дарга, хурандаа С.Ганбямба удирдан явуулсан бөгөөд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нар болон удирдах албан тушаалтнууд цахимаар оролцсон юм.

Хурлаар ЗХЖШ-ын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн энэ оны 3 дугаар улирлын тайланг хэлэлцэж, ирэх улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчидтай ажилладаг салаа, салбарын офицеруудад хөтлөгдөх сэтгэл зүйн карт, түрүүч, байлдагч нарт хөтлөгдөх хувийн хэргийн маягтын загварыг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Хурлын төгсгөлд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөлийн дарга, хурандаа С.Ганбямба салбар зөвлөлийн гишүүдэд болон Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад үүрэг өгч, албан даалгавар хүргүүллээ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Хуваалцах