Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сакура цэцэглэлээ

Японы нийслэл хотод сакура сүүлийн 10 жилд анх удаагаа өмнөд бүс нутгуудынхаас ч эрт цэцэглээд байна. Японы цаг уурчдын тооцоолсноор Токиогийн сакуранууд тав хоногийн өмнө цэцэглэжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сакура цэцэглэлээ
Сакура цэцэглэлээ. Зураг: МҮОНРТ

Японы нийслэл хотод сакура сүүлийн 10 жилд анх удаагаа өмнөд бүс нутгуудынхаас ч эрт цэцэглээд байна. Японы цаг уурчдын тооцоолсноор Токиогийн сакуранууд тав хоногийн өмнө цэцэглэжээ. Сакура цэцэглэх хугацааг Ясукуни сүм дэх хяналтын гэж тусгайлан нэрлэдэг сакура цэцэглэж эхлэхээр тооцоолон гаргадаг байна.

Энэ хяналтын моддын эхний таван цэцэг дэлбээлснээр Токиод сакура цэцэглэх улирал албан ёсоор эхэлж байгааг зарладаг юм. Тиймээс хяналтын моддыг цаг уурчид, мэргэжилтнүүд гуравдугаар сарын сүүлчээс эхлэн байнгын ажиглалтандаа оруулдаг юм байна. Сакура бүрэн цэцэглэж эхэлснээс хойш 7-10-хан хоногийн дараа байгалийн энэ гайхамшигт бэлгийг харах боломжгүй болдог. Гэхдээ энэ жил Токиод цэцэглэж чадаагүйг нь хараагүй жуулчид Хонсю, Хоккайдо зэрэг хойд арлуудад очвол амжиж харах боломжтойг цаг уурчид бас зөвлөж байна.

Сакура цэцгийн улирлыг угтан Японд “Ханами” хэмээх баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Ирж яваа цагийг мэдрэн, муу муухай бүхнээ дөнгөж дэлбээлсэн гоёмсог цэцгийн өмнө мартан хаврын энэхүү баярыг тэмдэглэн зугаалцгаадаг. Япончууд төдийгүй Солонгосчууд ч сакура харсан хүн залууждаг гэцгээдэг тул гоёмсог дэлбээг нь унахаас өмнө харахаар ажил албаа хойш тавин цэцэрлэгт хүрээлэнг зорьцгоодог.

Хуваалцах