Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Салан тусгаарлахыг эсэргүүцсэн эв нэгдлийн жагсаал болжээ

Испаниас салан тусгаарлахыг эсэргүүцсэн эв нэгдлийн жагсаал Каталон мужийн төв Барселон хотод болсон байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Салан тусгаарлахыг эсэргүүцсэн эв нэгдлийн жагсаал болжээ
Салан тусгаарлахыг эсэргүүцсэн эв нэгдлийн жагсаал болжээ. Зураг: МҮОНРТ

Испаниас салан тусгаарлахыг эсэргүүцсэн эв нэгдлийн жагсаал Каталон мужийн төв Барселон хотод болсон байна. Хэдэн зуун мянган хүн энэ жагсаалд оролцсон гэсэн мэдээлэл байна. Жагсагчид Испаниас гадна Каталон мужийн туг далбааг барьж “Бид хамтдаа хүчтэй. Каталон бол Испани” хэмээн хашгирцгааж байжээ.

Ням гарагийн энэ жагсаалаас нэг хоногийн өмнө буюу бямба гарагт Испани даяар мөн эв нэгдлийн жагсаал цуглаан болсон байна. Каталон мужийн салан тусгаарлах санал асуулгын эцсийн дүн гарч, нийт иргэдийн 90 гаруй хувь нь бие даасан улс болохыг дэмжсэнийг зарласан.

Үүнтэй холбоотойгоор Испанийн дээд шүүхээс энэ даваа гарагт хуралдах Каталон мужийн парламентийн чуулганыг цуцалж хойшлуулсан учраас Каталон мужийн тэргүүн Карлес Пучдемон энэ мягмар гараг гэхэд энэ асуудлыг мужийн парламентаар хэлэлцүүлэхээр төлөвлөснийг эх сурвалжууд мэдээлж байна.

Каталон мужийн тусгаар тогтнох асуудлыг парламентийн гишүүд дэмжин зарлана гэсэн таамаг байгаа ч, парламентийн гишүүд тийм зүйл болохгүй гэдгийг хэлэх болсон байна.

Хуваалцах