Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Салбар дундын эрсдэлийн үнэлгээ хийх цахим сургалтыг зохион байгуулав

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн газартай хамтран цахим сургалтыг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Салбар дундын эрсдэлийн үнэлгээ хийх цахим сургалтыг зохион байгуулав
Салбар дундын эрсдэлийн үнэлгээ хийх цахим сургалтыг зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн газартай хамтран цахим сургалтыг зохион байгууллаа.

Өмнөговь аймагт халдвартай бүс нутгаас өвчин зөөвөрлөгдөн ирж улмаар ойрын болон дам хавьтлуудыг тусгаарлан ажиглалтад авч сэжигтэй тохиолдлуудыг ХӨСҮТ-ийн харьяа эмнэлгүүдэд хүргэж байгаа бөгөөд бүх сумдын нөхцөл байдал, отор нүүдэл, хүн амын хөдөлгөөн зэргээс шалтгаалж иргэдийн дунд халдвар тархах эрсдэл өндөр байна.

Тиймээс цахим сургалтаар “COVID-19” халдварын тандалт судалгааг зохион байгуулах, чиг үүргийн байгууллагуудын ажил үүргийн хуваарь, эрсдэлийн үнэлгээ хийх арга зүйг тодорхойллоо.

Сургалтад 15 сумын Онцгой комиссын дарга, гишүүд Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, Онцгой байдлын газрын мэргэжилтэн, холбогдох мэргэжилтнүүд хамрагдлаа гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах