Салбарын сайд нутгийн иргэдэд “ухуулга” хийлээ
Зам, тээврийн сайд А.Гансүх өнгөрсөн амралтын өдөр Ухаахудаг –Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ажилтай танилцжээ.
Мэдээллийн алба

Зам, тээврийн сайд А.Гансүх өнгөрсөн амралтын өдөр Ухаахудаг –Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ажилтай танилцжээ. Мөн шинэ төмөр зам дайран өнгөрч буй Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций сумдад “Монголын төмөр зам” ТӨХК-иас зохион байгуулсан төслийн нээлттэй өдөрлөгт очиж нутгийн иргэдтэй уулзлаа. Шинэ төмөр зам нутгаар дайран өнгөрч байгаад нутгийн иргэд дургүйцэх болсон гэнэ. Тиймээс сайд нь иргэдтэй уулзаж улс оронд өрнөж буй төмөр замын бүтээн байгуулалтын ажлын ач холбогдлын талаар тайлбарлажээ. Сайдын уулзалтын гол зорилго нь нутгийн иргэдийг Шинэ төмөр зам төслийн талаар зөв ойлголттой болгож бүтээн байгуулалтын ажилд нь нааштай хандуулах явдал юм.


















