Салхи секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ
Амралтын өдрүүдэд өдөртөө халж, 13-нд ихэнх нутгаар салхи секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэх тул болзошгүй гал түймэрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Амралтын өдрүүдэд өдөртөө халж, 13-нд ихэнх нутгаар салхи секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэх тул болзошгүй гал түймэрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2014 оны4 дүгээр сарын 11-ний 20 цагаас 2014 оны 4 дүгээр сарын 12-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын саваар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс өдөртөө секундэд 6-11 метр. Хангайн уулархаг нутаг болон Дархадын хотгороор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 3 хэм хүйтэнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм, өдөртөө бүх нутгаар 14-19 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө бүх нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө1-3 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.
2014 оны 4 дүгээр сарын 13-наас 2014 оны 4 дүгээр сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд зүүн зүгийн нутгийн хойд, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн, 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд ихэнх нутгаар ахиухан хур тунадас орно. Салхи 14, 16-нд зарим газраар секундэд 12-14 метр, 13-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтэнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна.


















