Салсан гэр бүлийн уулзалт болно
Өмнөд Солонгос тун удахгүй болох Цагаан сарын баярыг тохиолдуулан дайны үеэр хагацсан гэр бүлийг хооронд уулзуулах хүсэлтийг Хойд Солонгост тавьжээ.
Мэдээллийн алба

Өмнөд Солонгос тун удахгүй болох Цагаан сарын баярыг тохиолдуулан дайны үеэр хагацсан гэр бүлийг хооронд нь уулзуулах хүсэлтийг Хойд Солонгост тавьжээ. Тус улсын Засгийн газраас энэ талаар мэдэгдэх хуудсыг Пхеньянд илгээгээд байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ уламжлалт цагаан сарын баярын үеэр энэхүү уулзалтыг зохион байгуулах гэж байгаагаа мэдэгдсэн юм. Хамгийн сүүлд Солонгосын хагацсан гэр бүлийн ууүзалт 2010 оны 10 сард болж байжээ.


















