Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сальва Киир: Өмнөд Суданы цэргийн хүнсийг дарга нар нь зарж худалддагаас болж цэргүүд өлсөж байна

Өмнөд Суданы цэргийн хүнсийг дарга нар нь зарж худалддагаас болж цэргүүд нь өлсөж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Сальва Киир хэллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сальва Киир: Өмнөд Суданы цэргийн хүнсийг дарга нар нь зарж худалддагаас болж цэргүүд өлсөж байна
Сальва Киир: Өмнөд Суданы цэргийн хүнсийг дарга нар нь зарж худалддагаас болж цэргүүд өлсөж байна. Зураг: МҮОНРТ

Өмнөд Суданы цэргийн хүнсийг дарга нар нь зарж худалддагаас болж цэргүүд нь өлсөж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Сальва Киир хэллээ. Тэрбээр өчигдөр болсон нэгэн ёслолын үеэр Армийн генерал Габриел Жок Раик тэргүүтэй албаны хүмүүсийг ингэж шүүмжилжээ.

Сальва Киир төрөөс олгож байгаа цэргийн хангамж, хоол хүнсийг замаас нь авч зувчуулахаа зогсоохгүй байгаа цэргийн удирдлагууддаа хандан “Цэргийн парадын үеэр цэргүүдийн эрүүл мэнд үнэхээр муу байгааг харлаа. Цэргүүдийн эрүүл мэнд муу байгаа нь та бүхэн тэднийг хооллож, ундлахгүй байгаатай холбоотой” гэсэн байна.

Мөн “Бид хоол хүнсээр хангаж байхад тэд та бүхний хүнс аваачиж зардаг дэлгүүр рүү очдог” гэсэн утгатай үгээр Өмнөд Суданы Ерөнхийлөгч Сальва Киир цэргийн удирдлагуудаа шүүмжилжээ.

Өмнөд Судан улс 2011 онд тусгаар тогтнолоо НҮБ-аар баталгаажуулсны дараа тус улсын одоогийн Ерөнхийлөгч Сальва Киир дэд Ерөнхийлөгч асан Раек Мачартай зөрчилдөж сүүлийн таван жилийн турш иргэний дайн болж байгаа юм.

Суданы цэрэг армийн оролцсон иргэний дайны улмаас олон мянган хүн нас барж, хэдэн сая хүн улс орноо орхин зугтаад байгаа юм.

Хуваалцах