Салют буудуулах үеэр осол гарч, нэг хүн амь үрэгдлээ
ОХУ-ын нийслэл Москва хотоос зүүн тийш 400 км зайд оршдог Дзержинск хотод салют буудуулах үеэр осол гарчээ.
Мэдээллийн алба

ОХУ-ын нийслэл Москва хотоос зүүн тийш 400 км зайд оршдог Дзержинск хотод салют буудуулах үеэр осол гарчээ. Салют цугларсан олон руу буудсаны улмаас нэг хүн амь үрэгдэж, 6 хүн гэмтэж түлэгдсэн байна. Дзержинскийн оршин суугчид бямба гарагт хотын өдрөө тэмдэглэж, энэ хүрээнд оройн 23 цагаас салют буудуулах ёслол зохион байгуулагдсан юм.
Ёслол хэвийн үргэлжилж байсан ч үүний завсар нэг салют үзэгчдийн дунд унасан нь хүний амь хохирох гол шалтгаан болжээ. Холбогдох албаныхан ослын шалтгааныг тодруулахаар ажиллах хооронд цугларсан олон болсон явдлын талаар зөрүүтэй мэдээлэл өгч байна. Зарим гэрч үзэгчдийн дундаас буудуулсан салют хүмүүсийг чиглэж, осол үүсгэсэн гэж мэдээллээ.
Харин гэрчүүдийн өөр нэг хэсэг хотын захиргаанаас бэлдсэн салютын нэг нь буудуулах үеэр тэсрэлгүй, үзэгчдийн дунд буусан гэж үзэж байгаа юм. Лайф.ру цахим хуудасны мэдээлж байгаагаар салютын ослоос үүдэн нэг эмэгтэй амь үрэгдсэн байна. Мөн гэмтэж түлэгдсэн 10 хүн ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн гэж уламжилжээ.


















