Салютын хэрэглээнд анхааръя
Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэг мэдээг бидэнд ирүүллээ. Жил бүрийн шинэ жилийн баярын үеэр салютын буруу хэрэглээнээс үүдэн иргэд эрүүл мэндээрээ хохирох, бэртэж гэмтэх тохиолдол их гардаг.
Мэдээллийн алба

Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэг мэдээг бидэнд ирүүллээ. Жил бүрийн шинэ жилийн баярын үеэр салютын буруу хэрэглээнээс үүдэн иргэд эрүүл мэндээрээ хохирох, бэртэж гэмтэх тохиолдол их гардаг.
Тэгвэл 2009-2011 онд салютаас үүдсэн гэмтэл бэртэл хамгийн их гарсан ба шинэ жилийн өдрүүдэд 300-аад тохиолдол бүртгэгдсэн байна. НОБГ энэ үеэс иргэдэд жил бүр сэрэмжлүүлсээр сүүлийн жилүүдэд энэ төрлийн осол бага гарах болжээ. Мөн энэ удаад ч бас иргэдийг салют буюу пиротехникийн хэрэгслэлтэй харьцахдаа анхаарал болгоомжтой байж, ил задгай худалдаанаас авахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.


















