Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Самар түүх эрхийн бичгийг нэмж олгохгүй

БОНХАЖ-ын сайдын зөвлөлийн өнгөрсөн хоёрдугаар сарын 9-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн самар түүх хугацаанд өөрчлөлт оруулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Самар түүх эрхийн бичгийг нэмж олгохгүй
Самар түүх эрхийн бичгийг нэмж олгохгүй. Зураг: МҮОНРТ

БОНХАЖ-ын сайдын зөвлөлийн өнгөрсөн хоёрдугаар сарын 9-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн самар түүх хугацаанд өөрчлөлт оруулжээ. Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмын 3.7-д зааснаар хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ хэмээн заасан байдаг. Харин энэ жилийн хувьд хур тунадас багатай, хуурайшилт ихтэй байгаа учир хоёрдугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгосон бөгөөд энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн бичгийг нэмж олгохгүй болохыг мэдэгдсэн байна.

Хуваалцах