Самар түүхдээ байгалийн нөхөн сэргээлт болон амьтдад зориулж 70 орчим хувийг нь үлдээх шаардлагатай
"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Энэ сарын 10-наас эхлэн ойн санд ургасан самрыг түүх эрх иргэн, ААН-д нээлттэй болно. Гэхдээ ургасан самрыг түүхдээ ойн санд 30 орчим хувийг нь үлдээх хэрэгтэй байдаг байна. Учир нь ойн амьтдын идэш тэжээлийг нь үлдээхгүй бол суурьшл
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Энэ сарын 10-наас эхлэн ойн санд ургасан самрыг түүх эрх иргэн, ААН-д нээлттэй болно. Гэхдээ ургасан самрыг түүхдээ ойн санд 30 орчим хувийг нь үлдээх хэрэгтэй байдаг байна. Учир нь ойн амьтдын идэш тэжээлийг нь үлдээхгүй бол суурьшлын бүс рүү ойн амьтад орж ирэх аюултай байдаг.
Үүнээс гадна ирэх жил ургах самрын үрийг үлдээлгүй түүснээр байгаль экологийн тэнцвэр алдагдах эрсдэл өндөр байна. Тиймээс самар түүх гэж байгаа иргэд дан ганц өөрийн хэрэгцээнээс гадна бусад эрсдэлийг тооцоолж анхаарах хэрэгтэй байгааг мэргэжлийн байгууллагаас сануулж байна. /2020.09.09/


















