Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Самарт яваад сураггүй болсон иргэдийг хайх нисдэг тэрэгтэй аврах баг Сэлэнгэ рүү явна

онцгой байдлын аврах баг алга болсон иргэдийг эрэн хайхаар Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэргээр Сэлэнгэ аймгийн Мандал сум руу явахаар болсон байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Самарт яваад сураггүй болсон иргэдийг хайх нисдэг тэрэгтэй аврах баг Сэлэнгэ рүү явна
Самарт яваад сураггүй болсон иргэдийг хайх нисдэг тэрэгтэй аврах баг Сэлэнгэ рүү явна. Зураг: МҮОНРТ

Самарт явсан 33-58 насны гурван эмэгтэй, нэг эрэгтэй Сэлэнгэ аймагт сураггүй болоод 18 хонож байна. Дээрх иргэдийн ар гэрийнхэн Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт нисдэг тэргээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулах хүсэлт гаргаад байсан юм.

Тэгвэл онцгой байдлын аврах баг алга болсон иргэдийг эрэн хайхаар Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэргээр Сэлэнгэ аймгийн Мандал сум руу явахаар болсон байна.

Хуваалцах