Самбо бөхийн ДАШТ энэ сарын 12-14-нд болно
Тэмцээнд нийт 50 орны тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Мэдээллийн алба

Самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-14-нд Узбекистан Улсын Ташкент хотод болно.
Тэмцээн эрэгтэй, эмэгтэй спорт самбо бөхийн болон байлдааны самбо бөхийн долоо, нийт 21 жинд медалийн эзэн тодорно.
Тэмцээнд нийт 50 орны тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Эрэгтэй: 58 кг, 64 кг, 71 кг, 79 кг, 88 кг, 98 кг, +98 кг.
Эмэгтэй: 50 кг, 54 кг, 59 кг, 65 кг, 72 кг, 80 кг, +80 кг.
Байлдааны самбо: 58 кг, 64 кг, 71 кг, 79 кг, 88 кг, 98 кг, +98 кг.
Шагналын сан - 231 мянган ам.доллар
Алтан медаль – 4000 доллар
Мөнгөн медаль – 3000 доллар
Хүрэл медаль – 2000 доллар


















