“Самсунг”-ийн шинэ зурагт хиймэл оюуны автомат хэлмэрчтэй болжээ
Технологи, хэрэглээний электрон барааны дэлхийд анхны бас нэр хүндтэй үзэсгэлэн CES 2025 АНУ-ын Невада муж улсын Лас-Вегаст болсон. Өмнөд Солонгосын тэргүүлэх үйлдвэрлэгч “Самсунг” энд хамгийн сүүлийн үеийн зурагтын загваруудаа дэлгэсний нэг нь, хиймэл оюун ухааны багц үйлд
Мэдээллийн алба

Технологи, хэрэглээний электрон барааны үзэсгэлэн "CES 2025" АНУ-ын Невада муж улсын Лас-Вегаст болсон. Өмнөд Солонгосын тэргүүлэх үйлдвэрлэгч “Самсунг” энд хамгийн сүүлийн үеийн зурагтын загваруудаа дэлгэсний нэг нь, хиймэл оюун ухааны багц үйлдлийн системтэй ВижнЭй-Ай зурагт байна. Энэ зурагт хэрэглэгчийн үзэх контентын нь талаар бүрэн мэдээлэл өгч ижил төстэй контентууд санал болгох, өмнө үзсэн бүтээлүүдтэй нь холбоотой олон мэдээллийг өгдөг байна. Самсунг “ВижнЭйАй зурагтыг бүтээхдээ Майкрософт болон Гүүгл компанитай хамтран ажилласан, ОпенЭй-Ай компанитай ч мөн идэвхтэй хамтран ажиллаж байгаа тухай Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлжээ.
Үүний дүнд хэрэглэгч бүрийн онцлогт тохирсон зөвлөмж мэдээлэл өгөхөөс гадна gpt, DALL-E, Whisper, o1 зэрэг олон технологи ашиглан чат бот, синхрон орчуулах зэрэг бусад олон функцтэй болжээ. Ингэснээр “Самсунг” зурагтаар аливаа контент үзэхэд улам сонирхолтой, эвтэй болж, зах зээлд компанийн тэргүүлэх байр суурийг бататгана гэж үзэж байна.


















