Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Samsung” компани эрүүл мэндийн үйлчилгээний шинэ технологи танилцуулна

Өмнөд Солонгосын технологи үйлдвэрлэгч Самсун Электроникс компани энэ жил “Galaxy ring” нэртэй эрүүл мэндийн шинэ технологи танилцуулна гэдгээ мэдэгдлээ. Энэ технологи н

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Samsung” компани эрүүл мэндийн үйлчилгээний шинэ технологи танилцуулна
“Samsung” компани эрүүл мэндийн үйлчилгээний шинэ технологи танилцуулна. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын технологи үйлдвэрлэгч “Samsung” электроникс компани энэ жил “Galaxy ring” нэртэй эрүүл мэндийн шинэ технологи танилцуулна гэдгээ мэдэгдлээ. Энэ технологи нь Apple watch-тай төстэй үйлдэлтэй, зүүсэн хүнийхээ биеийн байдлыг мэдэрч, мэдээлэл өгдөг бөгж хэлбэртэй технологи байх юм байна. “Samsung” компанийн гар утас үйлдвэрлэгч салбарын захирал У Тэ Мүн хэвлэлд өгсөн мэдээлэлдээ “хүмүүс биеийн байдлаа хянахын тулд байнга цаг зүүх нь зарим тохиолдолд тухгүй байдаг. Тиймээс “Samsung” компани Galaxy ухаалаг цагаа цаашид улам хөгжүүлж, ухаалаг бөгж үйлдвэрлэхээр шийдсэн” гэж тайлбарласан байна.

Шинэ ухаалаг бөгж нь ухаалаг цагийн бодвол илүү удаан хугацаанд зүүх зориулалттай тул батарей нь ч илүү урт настай байна гэдгийг онцолжээ.

Хуваалцах