Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Самсунг компани улсынхаа “Аж үйлдвэрийн холбоо”-оос гарлаа

БНСУ-ын томоохон үйлдвэрлэгч Самсунг корпораци тус улсын хамгийн том лобби групп болох “Аж Үйлдвэрийн Холбоо”-оос гарч байгаагаа мэдэгдлээ. Солонгосын хэвлэлүүд Самсунгийн энэ үйлдлийг ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн авлигын хэрэгтэй холбон тайлбарлаж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Самсунг компани улсынхаа “Аж үйлдвэрийн холбоо”-оос гарлаа
Самсунг компани улсынхаа “Аж үйлдвэрийн холбоо”-оос гарлаа. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын томоохон үйлдвэрлэгч Самсунг корпораци тус улсын хамгийн том лобби групп болох “Аж Үйлдвэрийн Холбоо”-оос гарч байгаагаа мэдэгдлээ. Солонгосын хэвлэлүүд Самсунгийн энэ үйлдлийг ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн авлигын хэрэгтэй холбон тайлбарлаж байна.

Тодруулбал, Самсунгийн өв залгамжлагч, гүйцэтгэх захирал Ли Жэ Ён Чой Сун Силийн үүсгэн байгуулсан 2 төрийн бус байгууллагад их хэмжээний мөнгө хандивласан бөгөөд прокурорынхон үүнийг нь өөрийн охин компаниудын нэгдлийг эрх баригчдаар зөвшөөрүүлэхийн тулд өгсөн авлига гэж үзэн шалгаж байгаа. Өнгөрсөн сард түүнийг баривчлах тухай хүсэлтийг шүүхэд өгсөн ч дэмжnгдээгүй учир гадуур байцаахаар болсон. Энэ удаад Самсунг компани хамгийн том лобби группээс гарч байгаа нь авлигын хэрэгтэй нь холбоотой гэж зарим ажиглагчид үзэж байгаа юм.

Учир нь Аж үйлдвэр Эрхлэгчдийн холбоо гэх 600 гишүүнтэй энэ групп нь улс төрчид болоод бизнесийнхний хооронд дундын зуучийн үүрэг гүйцэтгэж, тэдний хооронд их хэмжээний мөнгөний яриа хэлцэл хийх боломжийг олгодог. Үүний цаана авлига явагддаг гэх шүүмжлэлд өртдөг аж. Өмнөд Солонгосын томоохон үйлдвэрлэгчид болох Самсунг, Эл Жи, Хьюндай Мотор, Эс Кэй гэсэн 4 компани дангаараа тус холбооны нийт санхүүжилтийн 77 хувь буюу жилийн 49,2 тэрбум воны санхүүжилтыг өнгөрсөн онд бүрдүүлсэн байна.

Хуваалцах