Самсунг компанийн тэргүүнд 2,6 жилийн хорих ял оноолоо
БНСУ-ын Самсунг компанийн тэргүүн Ли Чжэ Ёнд шүүхээс 2,6 жилийн хорих ял оноолоо. Шүүхээс түүнийг авилга өгсөн, хөрөнгө мөнгө хувьдаа завшсан хэрэгт буруутай гэж үзсэн байна.
Мэдээллийн алба

БНСУ-ынСамсунг компанийн тэргүүн Ли ЧжэЁнд шүүхээс 2,6 жилийн хорих ял оноолоо. Шүүхээс түүнийг авилга өгсөн, хөрөнгө мөнгө хувьдаа завшсан хэрэгт буруутай гэж үзсэн байна.
Прокурорынхон түүнийг компанийн сангаас 8,7 тэрбум вон буюу 6,5 сая еврог БНСУ-ы Ерөнхийлөгч асан ПакГынХэгийн дотнын найз ЧхвеСунСильтэй холбоотой компанид төлсөн. Үүнийнхээ хариуд Самсунгконцерн 2 охин компаниа нэгтгэхдээ улс төрийн дэмжлэг авсан хэмээн буруутгасан юм. 2017 оны 8 дугаар сард шүүхээс Ли ЧжэЁнд авилга өгсөн, корпорацын хөрөнгийг хувьдаа завшсан хэргээр 5 жилийн хорих ял оноосон.
Харин апелляцийн шүүх давж заалдах хүсэлтийг шүүн хэлэлцээд хорих ялыг нь 2,5 жил болгон бууруулж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болгох хугацаанд 4 жилээр хойшлуулсан юм.
Ли ЧжэЁн 2018 оны 2 сард суллагдсан ч 2019 онд түүнд холбогдох хэргийг дахин мөрдөн байцаалт руу буцаасан юм. 2017 оны 3 дугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч ПакГынХэг Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээр төрийн тэргүүний суудлаас нь огцруулж баривчилж хорьсон юм. Түүнийг төрийн нууцын зэрэглэлтэй мэдээллийг бусдад дамжуулсан, албан тушаалаа урвуулан ашигласан, авилга авсан зэрэг хэргүүдэд буруутгасан.
Энэ оны 1 сард Өмнөд Солонгосын дээд шүүх түүний давж заалдах өргөдлийг шүүн хэлэлцээд 22 жилийн хорих ялыг нь хэвээр нь үлдээсэн юм.


















