“Самсунг” компанийн цэвэр орлого 52 хувиар буурчээ
Өмнөд Солонгосын Самсунг компанийн энэ жилийн гурав дугаар улирлын үйл ажиллагааны орлого өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 56 хувиар буурсан байна. Тус компаниас пүрэв гарагт мэдээлснээр 6-аас 9-р сарын хооронд Самсунгийн үйл ажиллагааны орлого 7.8 триллион вон буюу 6.7 тэрбум ам.доллартой гарчээ
Мэдээллийн алба

Өмнөд Солонгосын Самсунг компанийн энэ жилийн гурав дугаар улирлын үйл ажиллагааны орлого өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 56 хувиар буурсан байна. Тус компаниас пүрэв гарагт мэдээлснээр 6-аас 9-р сарын хооронд Самсунгийн үйл ажиллагааны орлого 7.8 триллион вон буюу 6.7 тэрбум ам.доллартой гарчээ.
Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 15 тэрбум ам.доллараар бага гэсэн үг юм. Тэгвэл 7-р сараас 9-р сарын хоорондох Самсунгийн цэвэр орлого 52 хувиар буюу 5.4 тэрбум ам.доллар болон буурчээ. Тус компанийн гурав дугаар улирлын орлого нь ийнхүү огцом буурсан ч дөрөв дүгээр улиралд борлуулалт сайжирна гэсэн хүлээлттэй байна.


















