Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Самсунгийн өв залгамжлагчийг баривчлахгүй

Самсунгийн өв залгамжлагч, төлөөлөн удирдах зөвлөлийн дэд тэргүүн Ли Же Ён нь Чой Сун Силийн авлигын хэрэгтэй холбогдон байцаагдаж байгаа бөгөөд түүнийг баривчлах хүсэлтийг тусгай прокурорынхон гаргаад байсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Самсунгийн өв залгамжлагчийг баривчлахгүй
Самсунгийн өв залгамжлагчийг баривчлахгүй. Зураг: МҮОНРТ

Самсунгийн өв залгамжлагч, төлөөлөн удирдах зөвлөлийн дэд тэргүүн Ли Же Ён нь Чой Сун Силийн авлигын хэрэгтэй холбогдон байцаагдаж байгаа бөгөөд түүнийг баривчлах хүсэлтийг тусгай прокурорынхон гаргаад байсан юм. Гэвч үүнийг нь Сөүлийн шүүхээс хэлэлцэн үзээд баривчлах зөвшөөрлийг нь хүчингүй болгосон байна. Саяхан болсон шүүх хурлын хариу 14 цагийн дараа гарсан бөгөөд түр саатуулагдаад байсан Ли Же Ён-ыг тавьж явуулсан байна.

Самсунгийн өв залгамжлагч Ли Же Ён нь Чой Сун Силийн компани болон 2 төрийн бус байгууллагад нь нийтдээ 43 тэрбум вонын хандив буюу хахууль өгсөн гэж сэжиглэгдэж байгаа. Үүнийхээ хариуд 2015 онд хоёр охин компаниа нэгтгэх ажлыг ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр саадгүй бүтээсэн гэж прокурорынхон үзэж байна. Иймд тус авлигын хэрэгт ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн оролцоо ямар байсан талаар илүү тодруулахын тулд Ли Же Ён-ыг гадуур байцаах нь хангалтгүй баривчлах шаардлагатай гэж Чой Сун Силийн авлигын хэргийг мөрдөж байгаа тусгай прокурорынхон үзэж байгаа юм.

Одоогийн байдлаар ерөнхийлөгч Пак Гын Хэ болоод хэргийн гол эзэн Чой Сун Сил нар өөрсдөд нь тулгаж байгаа бүх хэргийг үгүйсгэж байна. Өнгөрсөн хугацаанд Чой Сун Силийн оролцсон хэд хэдэн удаагийн шүүх хурал болсон бол ирэх 2-р сарын эхээр ерөнхийлөгч Пак-аас биечлэн мэдүүлэг авахаар төлөвлөж байгаагаа прокурорынхон мэдэгдсэн байна.

Хуваалцах