Сан-Франциско хот улбар шар өнгөтэй болжээ
АНУ-ын Үндэсний агаар мандал, сансрын орон зай судлалын газраас гаргасан хиймэл дагуулын зургаас харахад түймрийн утаа баруун эргийг бүхэлд нь бүрхсэн байна.
Мэдээллийн алба

Америкийн Калифорни мужийн Сан-Франциско хот түймрийн улмаас улбар шар өнгөтэй болжээ. АНУ-ын Үндэсний агаар мандал, сансрын орон зай судлалын газраас гаргасан хиймэл дагуулын зургаас харахад түймрийн утаа баруун эргийг бүхэлд нь бүрхсэн байна.
Калифорни мужид лхагва гарагт байгалийн түймэрт гурван хүн өртөж амиа алдсанаар гамшгийн улмаас нас барсан хүний тоо 11 болж нэмэгджээ.
Түймэрт 4265 байшин, байгууламж бүрэн устсан. Мөн хэдэн мянган байшин өртөх эрсдэлд орсон байна. Мужийн амбан захирагч Гэвин Ньюсомын мэдэгдсэнээр энэ онд Калифорнид байгалийн түймэрт 930.7 мянган га газар өртсөнөөр мужийн түүхэн дэх хамгийн их газрыг хамарсан түймэр болоод байна. Өнгөрөгч 2018 онд энэ мужид 793 мянган га газар түймэрт өртөж, дээд амжилт тогтоож байсан юм.



















