Сан Франциско хот үслэг эдлэл худалдахыг хориглосон анхны хот болж байна
Дэлхийн алдартай хувцас загварын бренд аж ахуйн нэгжүүд ан амьтны үс, арьс ашиглаж хувцас эдлэл урлахаа зогсоож, амьтны амь насыг хамгаалж байна. АНУ-ын Сан Франциско хотын эрх баригчид, өнгөрсөн оны 3-р сард тус хотод ангийн амьтан, үсээр хийсэн үслэг эдлэл хувцас худалдан борлуулахыг хориглосон ши
Мэдээллийн алба

Дэлхийн алдартай хувцас загварын бренд аж ахуйн нэгжүүд ан амьтны үс, арьс ашиглаж хувцас эдлэл урлахаа зогсоож, амьтны амь насыг хамгаалж байна. АНУ-ын Сан Франциско хотын эрх баригчид, өнгөрсөн оны 3-р сард тус хотод ангийн амьтан, үсээр хийсэн үслэг эдлэл хувцас худалдан борлуулахыг хориглосон шийдвэр гаргасан юм.
Сан Франциско хот үслэг эдлэлийг худалдан борлуулахыг хориглосон АНУ-ын хамгийн том хотод тооцогдож байна
Энэ шийдвэр, 2019 оны эхний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Ингэснээр, Сан Франциско хот үслэг эдлэлийг худалдан борлуулахыг хориглосон АНУ-ын хамгийн том хотод тооцогдож байна. Сан Францискогийн эрх баригчдын гаргасан энэ шийдвэрийг олон улсад амьтдын эрхийг хамгаалсан дорвитой шийдвэрүүдийн нэг гэж онцолж байна. Амьтны эрхийг хамгаалах байгууллагууд АНУ-ын бусад хотуудыг, энэ төрлийн хууль журам гаргахыг уриалж байна.
Одоогийн байдлаар АНУ-ын Беркли болон Уэст Холливууд хотууд ангийн үслэг эдлэл, амьтны арьсаар хийсэн хувцас бүтээгдэхүүн худалдан борлуулахыг хориглосон шийдвэр гаргасан. Эдгээр хотуудад шийдвэр хэрэгжиж эхлэх хугацааг 2020 оноос эхэлнэ гэж заасан байна. Үүний зэрэгцээ дэлхийн алдартай хувцас загварын компаниуд, энэ шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлж энэ төрлийн бүтээгдэхүүнээс татгалзаж эхлээд байна. Их Британийн Бербэри, Версачи, Гуччи зэрэг алдартай компаниуд, ан амьтны арьс үс ашиглахаас татгалзаж байгаагаа зарласан юм.


















